Сургалтын орчинд нэмэлтээр хичээлүүдэд ямарч насны сурагчид хамрагдах боломжтой.
Олимпийн нэг төрөл Таеквондогийн спорт нь дэлхийн 207 улсыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд 90 гаруй сая хүн хичээллэдэг. Таеквондо нь Солонгосын үндэсний бие хамгаалах урлаг юм.
Орчин цагийн спорт нь өөр хэрэгсэл, өөр дүрэмтэй 3 үндсэн тулаантай. Иймээс уг спортыг тэмцэлдэх хэлбэрээр нь foil, épée, sabre гэж 3 хуваадаг. 100-аад жилийн өмнө sabre нь турк тахир сэлэм шиг хэлбэрийн сэлмэнд үндэслэсэн цавчих зэвсэг байжээ.
хатуу гадаргуу дээр будаг, пигмент, өнгө болон бусад хэрэгслийг дадал туршлагаар түрхэж дүрслэх урлаг юм. Бүтээгдэхүүнийг ихэвчлэн бийрээр сууринд түрхдэг боловч хутга, хөвөн, будаг шүршигч зэрэг бусад хэрэгслийг ашиглаж болно. Уран зургийн гол илэрхийлэх хэрэгсэл бол өнгө, сүүдэр юм.
Дуу авиаг цаг хугацааны хэмнэлтэйгээр зохион байрлуулсан урлагийг хөгжим гэдэг. Хөгжмийн үндсэн элементүүдэд өнгө (аялгуу болон гармон), хэмнэл (темпо, метер) динамик, өтгөн, шингэн гэсэн элементүүд багтдаг. Улс орон, соёлуудын хувьд хөгжмийн талаарх ойлголт нь ялгаатай байдаг.
Мэргэшүүлэх хичээл бөгөөд энэхүү хичээлд электрон хэрэглүүрийн физик үндэс, ажиллах зарчим, төрөл ангилал, хэрэглээг судлах. Хагас дамжуулагч элементийн бааз, электрон хэрэглүүрийн тухай. Электроникийн үндсэн ойлголт авч схем унших, тайлбарлах, энгийн схемийг холбох, турших, хялбар эд ангийг засварлах чадвартай болно.
Хоёр хүн хоорондоо ширээний ард тоглодог хөлөгт тоглоом юм. Энэ тоглоомд урлаг, шинжлэх ухаан спортын элементүүд ордог байна. Өнөө үед энэхүү тоглоом нь дэлхийн хэмжээний оюун ухааны спорт болтлоо хөгжжээ.
Уран сайхны гимнастик бол Марийнскийн театрын балетын мастерын бий болсон харьцангуй залуу спортын төрөл юм. ОХУ-д 1940-өөд онд бий болсон бөгөөд олимпийн төрөлд 1984 онд орсон бөгөөд багахан хугацаанд дэлхий дахинд түгэн хүлээн зөвшөөрөгдөж чадсан.
График дизайн гэдэг нь дүрс, үсэг, орон зай ашиглан утга санааг илэрхийлэх, асуудлыг шийдвэрлэх ажиллагаа юм. График дизайныг дүрслэх урлаг, харилцаа холбооны салбарт хамааруулан авч үздэг.
2024 оны 11-р сарын 5-ны өдөр "Электрон жаал" сургууль дээр стрептокок болон сахуу татрангын вакцин хийгдэнэ. 1 дүгээр ангиудад Стрептокок 2 болон 10 дугаар ангид сахуу татрангын вакцин хийнэ.